TOPIK гэж юу вэ?
TOPIK (Test of Proficiency in Korean) нь гадаад иргэдийн солонгос хэлний мэдлэгийн түвшинг үнэлэх албан ёсны шалгалт юм. Энэхүү шалгалт нь унших, сонсох, бичих чадварыг шалган, 6 түвшинд ангилан үнэлдэг. Топик нь их сургуулийн элсэлт, тэтгэлэг, ажилд орох болон визний шаардлагад өргөн ашиглагддаг.
TOPIK I ба TOPIK II
Анхан шат — TOPIK I
TOPIK I нь 1–2-р түвшний шалгадаг анхан шатны шалгалт бөгөөд унших, сонсох чадварыг үнэлнэ. Энгийн өдөр тутмын харилцаанд оролц суурь хэлний чадвар шаарддаг.
- 1-2-р түвшин
- Унших + Сонсох
- Анхан шат
- Суурь харилцаа
Ахисан шат — TOPIK II
TOPIK II нь 3–6-р түвшний шалгадаг дунд ба ахисан шатны шалгалт бөгөөд унших, сонсох, бичих чадварыг цогцоор нь шалгана. Их сургууль, ажил эрхлэлт, виз мэдүүлэхэд түгээмэл шаарддаг.
- 3-6-р түвшин
- Унших + Сонсох + Бичих
- Дунд/Дээд шат
- Академик/Ажлын зорилго
TOPIK түвшин гэж юу вэ?
Түвшин: 1
Анхан шат I
Онооны хүрээ
80-139
Өвөрийгөө танилцуулах, энгийн худалдан авалт хийх зэрэг өдөр тутмын үндсэн хэрэгцээг хангаж чадна. Дүрмийн мэдлэг хязгаарлагдмал.
Түвшин: 2
Анхан шат II
Онооны хүрээ
140-200
Өдөр тутмын яриа болон энгийн богино өгүүлбэрүүдийг бичих чадвартай бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн суурь ойлголттой.
Түвшин: 3
Дунд шат I
Онооны хүрээ
120-149
Өдөр тутмын амьдрал болон нийтийн үйлчилгээтэй холбоотой үндсэн харилцаар бие даан хийх чадвартай. Энгийн яриа, бичвэрийг ойлгож илэрхийлэх чадвартай.
Түвшин: 4
Дунд шат II
Онооны хүрээ
150-189
Олон нийтийн орчин болон ажил, мэдээ мэдээллийн өрөнхий агуулгыг ойлгож ашиглах чадвартай. Нийгэм, соёлын түгээмэл сэдвээр зохистой харилцаж чадна.
Түвшин: 5
Ахисан шат I
Онооны хүрээ
190-229
Мэргэжлийн болон танил бус сэдвийг тодорхой түвшинд ойлгож, албан болон энгийн хэлний хэрэглээг ялган ашиглана. Судалгаа болон ажлын орчинд шаардлагатай хэлний чадвар эзэмшсэн байдаг.
Түвшин: 6
Ахисан шат II
Онооны хүрээ
230-300
Өргөн хүрээний сэдвээр чөлөөтэй, улан хатан харилцаж, мэргэжлийн орчинд барав алдаагүй ойлголцоно. Төрөлх хэлтэй хүний түвшинд дөхөхүйц хэлний мэдлэгтэй.
Шалгалтын бүтэц
📖 УНШИХ (읽기)
Хугацаа: 70 минут
Хэлбэр: Сонгох тест болон богино хариулттай асуулт
Агуулга: Энгийн хувийн бичвэрээс эхлээд төвөгтэй нийтлэл хүртэлх эхүүд. Уншиж ойлгох, үгийн сан, дүрмийн ойлголтыг шалгана.
Шалгах ур чадвар: Үгийн сан, дүрэм, уншиж ойлгох, дүгнэлт хийх
🎧 СОНСОХ (듣기)
Хугацаа: 50 минут
Хэлбэр: Аудио дээр суурилсан сонгох тест
Агуулга: Яриа, зарлал, ярилцлага, лекц зэрэг өөр өөр хурдтай аудио
Шалгах ур чадвар: Сонсож ойлгох, нөхцөл байдлаар дүгнэх, зөв хариу сонгох
✍️ БИЧИХ (쓰기)
Хугацаа: 50 минут
Хэлбэр: Хоосон нөхөх, богино эсээ, урт бичвэр
Агуулга: Энгийн өгүүлбэр гүйцээхээс эхлээд албан бичиг, эсээ бичих хүртэлх даалгавар
Шалгах ур чадвар: Дүрэм, үгийн сан, бүтэц зохион байгуулалт, бичгийн илэрхийлэл
Оноожуулалтын систем
Оноолт хэрхэн тооцогдох вэ?
TOPIK II (3–6 түвшин) нь нийт 300 оноотой: Унших 100, Сонсох 100, Бичих 100. (TOPIK I нь нийт 200 оноотой: Унших 100, Сонсох 100.)
Унших
100
Сонсох
100
Бичих
100
Нийт: 300 оноо
Тэмдэглэл: Гэрчилгээ авахын тулд хэсэг бүрийг тус тусад нь “тэнцэх” шаардлага заавал байдаггүй. Харин ихэвчлэн нийлбэр онооны доод босго тавигддаг. Байгууллага бүрийн шаардлага өөр байж болно.
📍 TOPIK шалгалтын давтамж
Монголд
Голчлон 4, 10-р саруудад
Стандарт давтамж
Монгол болон бусад ихэнх улс орнуудад жилд 2 удаа зохион байгуулагддаг
БНСУ-д
Ихэвчлэн 1, 3, 4, 5, 7, 10-р саруудад
Илүү олон боломж
БНСУ-д амьдарч байгаа хүмүүст илүү олон удаа шалгалт өгөх боломжтой
Түгээмэл асуултууд
TOPIK зөвхөн Солонгост сурах гэж байгаа хүмүүст хэрэгтэй юу?▼
TOPIK гэрчилгээ хугацаатай юу?▼
Яагаад TOPIK өгөх хэрэгтэй вэ?
Их сургуульд элсэлт
Солонгосын их сургуулиуд гадаад оюутны элсэлтэд TOPIK оноо шаарддаг. Өндөр оноо нь илүү олон боломж нээнэ.
Ажлын боломж
Олон ажил олгогч, ялангуяа Солонгос компаниуд TOPIK гэрчилгээ шаарддаг. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр давуу тал болно.
Албан ёсны баталгаа
TOPIK бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандарт. Таны гэрчилгээ хаана ч, хэнд ч таны түвшинг нотолж чадна.
Цагаачлал ба оршин суух
БНСУ-ын цагаачлалын систем олон төрлийн виз, оршин суух өргөдөлд TOPIK оноог ашигладаг.